Онцлох ишлэл |
|
"ГЕОПОЛИТИКИЙН АСУУДАЛ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?" -Г.Маргад Ти Ди Би Секьюритис ҮЦК Хөрөнгө оруулалтын зөвлөх |
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
Хятадын зүгээс цэргийн сургуулилтийг өндөрлүүлснээр түр зуурын нам жим нөхцөл байдал бий болсон ч Хятад, Тайваны асуудал олон жилийн турш үргэлжилж буй “ярвигтай” асуудал тул тийм ч амар шийдэгдэхгүй болов уу. Тийм ч учраас тохиолдох магадлалтай олон таамаглалуудыг судлан, аливаа үйл явдалд тодорхой хариу үйлдэл үзүүлэх стратегитай байх нь хөрөнгө оруулагчийн хувьд ч тэр, улс орны хувьд ч тэр зүйн хэрэг билээ. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно. |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Топ 20 индекс 36,033.30 нэгжид хүрч, 4.66%-иар өссөн. 7 хоногт нийт 5.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн. Үүнээс хувьцааны арилжаа 3.7 тэрбум төгрөг, сангийн нэгж эрхийн арилжаа 60 сая төгрөгөөр тус тус хийгдсэн.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны Нөөцийн Банкны бодлого боловсруулагч (ХНБ) инфляц дээд түвшиндээ хүрээгүй байх магадлалтай гэж мэдэгдсэн нь АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад сөрөг нөлөөг үзүүллээ. Учир нь хөрөнгө оруулагчид инфляцын түвшин цаашид аажмаар буурна гэх хүлээлттэй байсан.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Бодлогын хүү эрчимтэй өсөх хүлээлт дахин ихэссэн нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад гол нөлөөг үзүүллээ. "STOXX Europe 600" индекс 0.80%, "Germany’s DAX" индекс 1.82%, "France’s CAC 40" индекс 0.89%, "Italy’s FTSE MIB" индекс 1.90% тус тус буурсан. Харин "UK’s FTSE 100" индекс 0.66%-иар өссөн. Тус индекс өсөхөд Фунт стерлинг ам.долларын эсрэг 1.21-ээс (GBP/USD) 1.18-д хүрч суларсан нь нөлөөлсөн байж болзошгүй байна. Учир нь ИБНВУ-ын дийлэнх томоохон компаниуд олон улсын компаниуд байдаг билээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: 9-р сарын бодлогын хурлаар ХНБ дахин бодлогын хүүг өндрөөр өсгөхгүй байх гэх өөдрөг хүлээлт Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. "Nikkei 225" индекс 1.3%, "TOPIX" индекс 1.1%-ийн тус тус өсөлттэй хаагдсан. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг удаашруулж байна гэх айдастай байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийн таагүй байдал болон цар тахлын тохиолдол тус улсад ихсэж байгаа нь БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад нөлөөллөө. "Shanghai Composite" индекс 0.6% "CSI 300" индекс 1.0%-иар тус тус буурсан. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно. |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 17 ширхэг бондыг нийт 1.56 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны Нөөцийн Банкны (ХНБ) хурлын тэмдэглэлийн дараагаар АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 7 хоногт 3.0%-д хүрч өссөн. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
|
ИХ БРИТАНИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС 1974 ОНООС ХОЙШИХ ДООД ТҮВШИНД ХҮРЭВ |
2022.08.19 |
Их Британийн хэрэглэгчийн итгэл индекс доод түвшинд хүрлээ. Тус улсад инфляцын улмаас өрхийн зарцуулалт буурч, эдийн засаг уналтад орох вий гэсэн болгоомжлол нэмэгдээд байгаа аж. |
Дэлгэрэнгүй |
“GOLDMAN SACHS” БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН 2022 ОНЫ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ 3 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАВ |
2022.08.18 |
“Goldman Sachs” БНХАУ-ын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө 3.3 хувиас бууруулж, гурван хувь болголоо. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
|
"МОН БИЙФ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ |
2022.08.19 |
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/3178 тоот албан бичгийн дагуу "Мон Бийф" ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ. |
Дэлгэрэнгүй |
"БЭРС ЭЙ БИ ЭС АКТИВ ТЗК" ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 08 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ |
2022.08.11 |
“Бэрс Эй Би Эс актив ТЗК” ХХК-ийн шинээр гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагаас эхлүүлж, хөрөнгө оруулагчдын захиалгыг ажлын 5 өдрийн турш Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо." ХК болгож, тус компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 400,212 ширхэг энгийн хувьцааг 1000 хувааж, нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий 400,212,000 ширхэг болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар болсон. |
Дэлгэрэнгүй |
|
|
|